Шүлэг: Р.Чойном : Өнгөрсөн шөнө зүүдэнд юу ороо вэ?
Өнгөрсөн шөнө зүүдэнд юу ороо вэ ?
Өнгөт хархан мэлмийгээр духайсхийж ирээд
Өөдөөс минь дув дуугай ширтэсгээд
Өнийн явдлаар зүрхийг минь яах гэж л хөндөнө вэ ?
Хоёрхон бие хайргүйдээ салсангүй
Холдон холдон алслах харгуй замын эрхээр
Холширхон бага нас л биеийн зоригоор
Хонгор гэнэн сэтгэлээ өнчрүүлэнхэн явсан сан - See more at: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=author&aut_id=13#sthash.mim5bLIh.dpuf
No comments:
Post a Comment