Tuesday, May 17, 2016

Томоогүй зүйл хийж таныгаа их зовоожээ
Том эр болчихлоо гэж биеээ их тоожээ ээжээ

Хороогийн сайхныг үзэж амжаагүй явсан
Хорин хэдхэн насандаа намайг төрүүлж
Өнгөт орчлонгийн жаргалыг өөрөөр минь төсөөлж
Өрөөлөөс эзгүйрч мөрөөдлөө таяагдан ганцаардсан ч
Өр сэтгэлдээ зөвхөн хүүгээ энхрийлэн баясдаг байсныг
Өөдөсхөн хүү чинь идэр насандаа анзаарагүй явжээ

Буруу зүйл хийсэн хүүгээ хараад хайр нь хүрч
Бусдын үгнээс өмөөрөн толгой илж аргадавч
Бодолгүй хүн болох вий гэж сэтгэлээ түгшээн
Буруу харж нулимсаараа сэтэглээ дэвтээгээд тайвширдаг байсныг тань
Тэнэгхэн хүү чинь ийм хожуу олж харсандаа
Тэвчихгүй нээ ээжээ тань руугаа яг одоо гүйлээ

Хичээлээ тараад гэртээ ирэхэд халуун хоол аяга дүүрнэ
Хүнд гомдоод таныгаа эрвэл халуун үгсээр сэтгэл дүүрнэ
Гэвч хүү чинь тэнтийтлээ тэнэг хэвээр явж дээ
Гэгэлзэж бас хүнд дурлаад таныгаа мартаж орхиж дээ
Диваажинаас илүү таныхаа өвөрт л жаргалтай байж
Дуусашгүй их хайранд тань умбасан азтай хүү дээ би

Одоо хүү чинь том болоод ухаан суучихсаан ээжээ
Орчлонгийн хайрыг таниасаа бүгдийг нь хүртчихсэн
Бусдын нүдэнд эгэл нэгэн эх хүнч
Буурал ээжий минь та наддаа Бурхан заяа минь юм шүү
Ингээд бичиж суухнээ ээж минь та намайг л бодож суугаа даа
Энэ хорвоогийн бүх жаргалыг тэврээд таньдаа маргааш очноо, ээжээ
Уучлаарай ээжээ

Томоогүй зүйл хийж таныг аа их зовоосон ч
Том эр болчихсон шүү, хүүгээ хүлээж байгаарай ээжээ

No comments:

Post a Comment