Г.Дашдорж: Монгол тамирчдаа өмөөрч бичсэн шүлэг
Дэлхийн дэвжээг хотойлгож
Дэлгэр монголынхоо нэрийг өргөж яваа үе үеийн залуусдаа зориулав.
Ар араасаа үргэлжлэх онуудыг аархалаар дүүрэн өнгөрүүлцгээе
Аль ч тивийн наадмуудыг Монголын далбаагаар чимцгээе
Ар монголын хүчийг дэлхийн цээжинд мэдрүүлцгээе
Арчаагүй муу улсуудад Монголын уухайг сонсгоцгооё.
Энх тайван гэдэг үгийг дэлхийн цээжинд хэн тунхагласныг
Ирэн зууныг өнгөрсөн ч Их монгол тусгаар байгааг
Гэрлийн хурдаар хөгжсөн улсуудын хажууд, улс шиг улс байгааг
Гэнэн арчаагүй бодолд нь Монгол гэж мэдрүүлдэг улс буйг
Бэлтэргэн чоно шархадсан ч биеэн долоож идгээдэг юм
Бэлтэргэн улс өнгийвөл хульханд нь харваж намнадгийг
Бүгээн бүгээн морьтонгууд нь дэлхийн дайдад хүрснийг
Бүрэн улсын минь түүх шастир бүх дэлхийд мэдрүүлдгийг
Могой гурав тасравч гүрвэлийн дайтай байдаг шиг
Монгол минь өнгөрсөн зуунуудад хэдэнтэй хуваагдсан ч
Ази тивийн элгэн дээр омог бардам улс байгааг
Зүүдний далайд умбуулах гэж Монголчуудын нэрээр айлгадгийг
Зүрх гэдэг эрхтэнд нь шар ус хуралдуулж чадсаныг
Зүйрлэшгүй их Монгол улсыг минь бүү оролдоорой та нар
Зөөлөн сэтгэлтэй улс болохоор давж заалдаад байдаггүй юм
Зүсэр бороо цутгавал аюул болдогийг санаж байгаарай
Таван тивийн наадмуудад аархаж чаддаг нь Монголчууд
Тавьтир муутай улсуудад мэдрүүлж чаддаг нь Монголчууд
Тайван дөлгөөхөн улсыг минь доромжилж та нар болохгүй
Таван тивийн наадмыг луйвраар шүүж болохгүй ш дээ
Өндрөөс өндөрт, хурднаас хурдан, хүчтээгээс хүчтэй гэдэг уриа
Өөдгүй хэдэн хүмүүсийн халаасны наймаа болж
Өндөр амжилтын эздийн минь зүтгэл, итгэл сэтгэлийг хугалж
Өрцөндөөн харуусалтай, нүдэндээн нулимстайг харж чадаж байна уу?
Өндөр дээдсийн заяатай монгол түмнийг минь
Өнөөдрийн луйврууд чинь зүрхийг зүсэж буй мэт боловч
Өндөр техник, уран мэх, ур чадвараараа та нарыг бишрүүлээд ирэхээр
Өөдгүй луйвар чинь нурж, хэрэгжих цаг хугацаа нь дуусна
Авъяас чадвартай хүмүүсийг луйвраар хожих эмэгнэл
Алдар нэрийн тавцанд авилгалаар зогсох гутамшиг
Армонголын хүүхдүүд дэлхийд цуутай болохоор
Аль ч орны хүмүүс дарах гэж чармайдаг нь үнэн.
(Инчёны азийн наадмыг үзэж байгаад төрсөн бодол)
Улаанбаатар хот, 2014-10-01, 12-21
Сэтгэгдэлгүй байна